Эмчилгээний төрөл

Нуруу нугасны мэс заслын төв

Зөв оношилж, мэс заслын бус ба мэс заслын аргаар хурдан тэнхрэх-
nНуруу нугасны мэс заслын тасаг

Нуруу нугасны мэс заслын тасаг нь нуруу нугасны өвчинг мэргэжлийн өндөр түвшинд оношилж эмчилнэ.
Ялангуяа мэс заслын бус эмчилгээ ба мэс заслын арга нь шинээр гарсан хамгийн бага зүсэлттэй дурангийн хагалгаагаар хийж нуруу нугасны өвчнийг эмчилж байна.
Өмнө нь хэрэглэж байсан зүсэх хагалгааг бодоход бараг сорви үлдэхгүй, булчин гэмтээхгүй, хагалгааны дараа хурдан тэнхрэх учир эмнэлэгт хэвтэх хоног цөөн.

Хөтөлбөр

  • Шинэ технологи болох хамгийн бага зүсэлттэй дурангийн хагалгаа(UBE)
  • Бичил дурангийн хагалгаа
  • Хиймэл дискний хагалгаа
  • Бичил дурангийн хүзүүний дискний хагалгаа
  • Нурууны ясны эмгэг засах ажиллагаа

UBE хагалааны явцын бичлэг


  1. 1. Бяцарсан яс түүж авах

  2. 2. Хоёр талын ясанд нэг дор хагалгаа хийх

  3. 3. Хэвийн бус чөрмөс таслах

  4. 4. Мэдрэл дарагдлын бүрэн чөлөөлөх
  • Хагалгааны эдгэрэх хугацааг хоёр дахин! богиносгосон UBE
    • - Нуруу нугасны хагалгааны төвийн UBE арга нь эдгэрэх хугацааг богиносгон нөр их ажилтай хүмүүст ихээхэн хэрэгтэй хагалгаа болж байна.
  • UBE Хагалгааны эдгэх хугацаа 3-4хоног
    • - Энгийн диск ба мэдрэл дарагдалтын хагалгааны дараах эдгэрэх хугацаа 7-10хоног
  • UBE Хагалгааны эдгэх хугацаа 7-10хоног
    • - Энгийн нурууны үe бэхлэх хагалгаа хиймэл диск хийх хагалгааны эдгэх хугацаа 10-14хоног
Шинэ технологийн дэвшил болох хамгийн бага зүсэлттэй дурангийн хагалгаа ны бас нэг өөрчлөлт болох -
UBE
'Unilateral Bi-portal Endoscopic (UBE) spine surgery'
“ UBE” гэдэг нь ‘Хоёр талаар нурууны дуранг’-ийн хагалгааны арга бөгөөд Гүми Гандун эмнэлгийн нуруу нугасны төвөөс нэмж өргөжүүлэн хийж буй дэлхийн хамгийн сүүлийн үеийн эмчилгээний арга юм.
Ялангуяа өмнөх тайрах, дурангийн мэс заслын сул талуудыг бүрэн дүүрэн шийдвэрлэн, олон төрлийн орчин цагийн сээр нурууны мэс ажилбарын аргачлалыг орлуулж чадах шинэ үеийн мэс заслын арга юм.
Тухайлбал, гипсдэн хадаасаар бэхлэн тогтоох мэс заслын хувьд өнөөг хүртэл тайрах аргын мэс засал л боломжтой байлаа.
Гэхдээ 2016 оны 1-р сард Азид анх удаа! Дурангаар хатгалт хийн хадаас тогтоох мэс ажилбар амжилттай болсноор ясны сийрэгжилт, хүнд өвчтний мэс заслыг шийдэхэд ихээхэн тус болж байна.

‘UBE’гэдэг нь ?
Гадаадад итгэл тавигдсан UBEнь БНСУ-д анхлан хөгжүүлсэн мэс заслын арга бөгөөд 2013 онд ‘ISMISS-Дэлхийн Сээр Нурууны Бага Зүсэлттэй Дурангийн Мэс Засал Судалгааны Нийгэмлэг’-нд албан ёсоор илтгэж, дэлхийн түвшний анагаахын технологийн хөгжилд боломж хийгээд үнэ цэнээ хүлээн зөвшөөрүүлсэн “бага зүсэлттэй сээр нурууны дурангийн мэс ажилбар”-ын арга юм.

Хагалгааны арга

  • Мэс ажилбар хийх хэсэгт зүсэлт хийлгүй 1см-ээс бага хэмжээтэй хоёр газарт цоолж, суваг нээн нэг талаас нь дурангаар харагдах орчинд тэлж, нөгөө талаас нь мэс заслын төхөөрөмжөөр олон янзын сээр нурууны өвчлөлийн мэс ажилбарын аргачлал.

Онцлог

  • Дурангийн хоолой, мэс ажилбарын төхөөрөмж тусдаа ашиглагдах тул хөдөлгөөний хязгаарлалт байхгүй, нэг талаар нэвтэрч аль ч талаар мэс ажилбар хийх боломжтой.
  • Тод дүрс бичлэг, мэс ажилбарын явцад харагдах орчны тэлэлт сайн нь өмнөх хагалгааны аргуудтай харьцуулахад маш богино хугацаанд чанарын өндөр түвшний мэс засал хийгдэх боломжтой
  • Нэгэн зэрэг сээр нурууны олон мөчинд мэс ажилбар хийх боломжтой.
  • Булчингийн гэмтлийг багасгах мэс ажилбарын дараа бие тэнхрэх хугацаа хурдан.
  • 2008 оноос хойш мэс засал хийлгэсэн хэсэгт үрэвсэл үүсэлт 0%
  • Сэдрэлт 1%-иас бага тул өндөр настай, ужиг өвчтэй хүмүүсийн хувьд аюулгүй.
  • Мэс ажилбарын дараа оёдол тавигдахгүй тул багахан сорви үлдэн, гоо сайханд тустай

Гурвалжин хэлбэрийн төмөрлөгийн хайлшаар нуруу бэхлэх хагалгаа
‘Гурвалжин хэлбэрийн төмөрлөгийн хайлш’ гэдэг нь?
Nitinol (Nitinol = Nickel + Titanium) гэдэг материалаар хийсэн гурвалжин хэлбэрийн төмөрлөгийн хайлш нь онгоцны мотор хийхэд зориулагдсан ба бага дулааны хэмд чөлөөтөй хувирч өөр бодисын хэмд холилдон дулааны хэмд өөрчлөлт орон хуучин хэвэндээ ордог онцлогтой.
Ийм төмөрлөгийн хайлшын онцлогийг ашиглан бэхлэгдсэн төмөрлөгийн хайлш нь хүний биеийн температур 36.5℃-с нөлөө аван төмөрлөгийн хайлшын дулаан өсч адил болон чанартай болдог
Ийм төмөрлөгийн хайлшын онцлогийг ашиглан бэхлэгдсэн төмөрлөгийн хайлш нь хүний биеийн температур 36.5℃-с нөлөө аван төмөрлөгийн хайлшын дулаан өсч адил болон чанартай болдог

Гурвалжин хэлбэрийн төмөрлөгийн хайлшаар нуруу бэхлэх хагалгааны давуу тал

  • Эмчилгээ хялбар бөгөөд хагалгааны цаг богино. (Нээснээс хойш 1цаг)
  • Норкоз хийлгүйгээр хэсгийн мэдээ алдалт хийнэ
  • Хагалгааны хийж буй хэсэг жижиг учир булчингийн гэмтэл, хагалгааны дараа өвдөх нь бага эдгэрэлт хурдан. (Тэр өдөртөө босч болно)
  • Хагалгааны дараа удаан хугацаа өнгөрсөн хойно ч өвдөлт бага. (бараг байхгүй)
  • Өмнөххадаас хийж бэхлэх хагалгааг бодоход уян хатан чанартай учир нуруунд ачаалал өгөх нь бага бөгөөд өөр үений өвдөх магадлалыг багасгана.