Эмчилгээний төрөл

Багц шинжилгээний төв

буруу оношилгоо 0% гэсэн үзүүлэлттэй дэлхийд алдартай үйдвэрүүдийн итгэж сонгосон-
Эрүүл мэндийг сайжруулах төв
20-иод жилийн уламжлал, арга барилтай шилдэг эмнэлгийн ажилчид хамгийн сайн эрүүл мэндийг үйлчилгээг үзүүлж байна.
Ялангуяа эрүүл мэндийн багц шинжилгээний төв нь тусгай тоноглож тохижуулсан орчинд сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр нарийн оношилгоог нэг дор хурдан шуурхай хийж байна.
Жилд дунджаар 80,000-аад мянган хувь хүн, байгууллагийн ажилчид, тэдний ар гэрийнхэнд нь эрүүл мэндийн шинжилгээг үнэн зөв оношилгоотойгоор хийж байгаа учир та итгэж болно
Орчин үеийн тоног төхөөрөмжөөр найдвартай нарийн шинжилгээг хийнэ.
Орчин үеийн тоног төхөөрөмж PACS(эмнэлгийн зураг хадгалах, хүргэх систем), OCS(эм, эмчилгээний заавар дамжуулах систем)зэрэг эмнэлгийн сүлжээний системээр үйлчлүүлэгчийн мэдээллийг хадгалах, өмнөх үзүүлэлттэй харьцуулах зэрэг үйлчилгээ үзүүлдэг.
  • 3 хэмжээст дижитал судасны зураг авах төхөөрөмж (Angiography)
    Рентген ашиглан судасны шинжилгээ хийх, эмчилгээ хийх төхөөрөмж. Мэргэжлийн их эмч катетар(catheter) гэдэг нарийн гуурсан хоолойг(2mm-ээс хэртэй) өвчтөний судсанд тавьж тодруулагч тариаг хийн судсанд өөрчлөлт байгаа эсэхийг шалгаж, өөрчлөлт байх тохиолдолд тохирсон эмчилгээг хийдэг зурган оношлох төхөөрөмж юм.
  • 128 зүсэлттэй компьютер томографи(Multi-Detector Computed Tomography)
    MDCT нэг доор хамгийн хурднаар рентген туяагаар 128 ширхэг хөндлөн огтлолын хэлбэртэй(3D) өнгөт зураг авдаг орчин үеийн цацрагт оношилгоогоор зүрх, тархины судасны өвчин цусны эргэлтийг сайжруулах эмчилгээ хийдэг тоног төхөөрөмж юм.
  • 1.5T Соронзон резонанст томографи (MRI)
    Цацраг ашигладаггүй учир цацрагны хор нөлөөгүй, өвдөхгүй, тайван хэвтэн хийлгэдэг шинжилгээний төхөөрөмж юм. Гол төлөв диск, мэдрэл дарагдах, нурууны хавдар, нурууны өвчин зэргийг оношлоход их үр дүнтэй төхөөрөмж юм.
  • Эдгээрээс гадна өөр олон төхөөрөмжтэй.

 

Хөтөлбөр

  • Эрүүл мэндийн багц шинжилгээ
    - Check Up
    Ерөнхий шинжилгээ / Дэлгэрэнгүй шинжилгээ /
    VIP сонгох шинжилгээ
    - Check-DNA
    Генийн шинжилгээгээр ирээдүйд тусах магадлалтай архаг өвчнийг тодорхойлох
    - Check-Golf
    Спортын шинжилгээ болон дасгал зааж өгөх
  • Хавдрын шинжилгээ
  • Шилжилтийн насны шинжилгээ
  • Ерөнхий шинжилгээ
  • Тусгай шинжилгээ
  • Тусгай шинжилгээ

Төвүүдийн төрөл

  • Эрүүл мэндийн багц шинжилгээний төв
  • Хавдрын шинжилгээний төв
  • Мэргэжлийн өвчний шинжилгээний төв
  • Дотрын тасаг