Эмнэлгийн даргийн мэндчилгээ

1982 оноос олж авсан нэр хүндээ өнөөг хүртэл тууштай хадгалж байна
Дэлхийн хэмжээний тэргүүлэх технологийн эрх бүхий нэгдсэн эмнэлэг

Товч намтар

  • Анагаах ухааны доктор / Гүми Гандун эмнэлгийн дарга
  • Ённам их сургуулийн Анагаах ухааны сургуулийн багш
  • Дун-А их сургуулийн Анагаах ухааны сургуулийн Мэдрэлийн заслын тэнхимийн багш
  • Одоо хашиж байгаа алба: Хойд Кёнсан аймгийн Шинэ тосгон хөдөлгөөний тэргүүн
  • Өмнө нь хашиж байсан алба: Гүми хотын Шинэ тосгон хөдөлгөөний тэргүүн
  • Өмнө нь хашиж байсан алба: Солонгос улсын үндэсний соёл, урлагийн хүрээлэнгийн тэргүүн

Гавьяа шагнал

  • (Eрөнхийлөгчийн шагнал) Шинэ тосгон хөдөлгөөний хөдөлмөрийн одон
  • (Eрөнхийлөгчийн шагнал) Шилдэг ажлын байр олгогч удирдагчийн шагнал
  • Huân chương bạc của tỉnh GyengSangBukDo về kinh doanh tốt (trong sạch)
  • Аймгийн хүндэт иргэн
  • Гүми хотын Шилдэг иргэн дээд шагнал
Гүми Гандун эмнэлэг нь “Мөрөөдлөө хуваалцдаг эмнэлэг” гэсэн уриатайгаар 1982 онд Гимчон хотод байгуулагдаж, улмаар Шин Жэхаг нуруу нугасны эмнэлгээс одоогийн Гүми Гандун нэгдсэн эмнэлэг болон өргөжин тэлж “Харилцааны соёлтой эмнэлэг” болохын тулд бүх ажилтан, албан хаагч нар маань хүчин зүтгэж ирсэн.

Үүний үр дүнд, 36-аад жилийн түүх, арга барил дээр үндэслэн Хойд Кёнсан аймгийн эрүүл мэндийн хөгжил, даяаршлыг тэргүүлж, орон нутгийн иргэд, байгууллага, LG, Samsung, Nongshim зэрэг олон үйлдвэрүүдийн гэрээт эмнэлэг болсноор ажилчид, ар гэрийнхний эрүүл мэндийг хамгаалах албанд хүчин зүтгэж байна

Гүми Гандун эмнэлэг (GD Medi) нь гадаадын үйлчлүүлэгчид ихээр ирж үйлчлүүлдэг Хойд Кёнсан аймгийн шилдэг эмчилгээтэй эмнэлэг болж Wellness аялал жуулчлалын салбарт тэргүүлж байна.
2016 онд Зүрх, тархины судасны төв, Нөхөн сэргээх сувилахуйн эмнэлгийг шинээр ашиглалтанд оруулан эмнэлгийн маань хөгжил нэг алхмаар өргөжин тэллээ.

Бидний үйл ажиллагааг дэмжиж туслаж байгаарай

Гол зорилгоосоо хазайлгүй эмчилгээний бүхий л салбартаа ‘Эелдэг, чин сэтгэлээсээ үйлчилдэг бүс нутгийн шилдэг эмнэлэг’ болохын төлөө хүчин зүтгэх болно.

Цаашдаа эрүүл мэндийн тэргүүлэх технологид суурилсан дэлхийн жишигт нийцсэн эмнэлэг "Бүс нутгийн бахархал" болохоо амлаж байна.
Баярлалаа.

Анагаах ухааны доктор l Гүми Гандун эмнэлгийн дарга Шин Жэхаг